"Бусдын эрхэнд жаргахаар, өөрийн эрхэнд зов" хэмээх цөөн атлаа үнэнийг агуулсан энэхүү зүйр үгийг задалж, ухаарах гэж чамгүй хугацаа зарав аа гэж... Нэгэнт л нарт ертөнцөд тоос хөдөлгөх хувь тохиосон хойно тэрхүү боломжоо алдалгүйгээр алдааг ч, оноог ч өөрийнхөө болгож хүн шиг "хүн" -ий ёсоор амьдар гэсэн үг болов уу даа. Тиймээс эх түүхийн сайн нь миний багш муу нь ч миний багш хэмээдгийн үлгэрээр эх орон, улс гүрнийхээ үлдээсэн мөр бүхнийг адис хэмээн шүтэж, таньж, биширч явах нь мөн ийн байлгах нь бидний зорилго билээ.
Монгол улсын ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсны"Улаан зүүд" роман дах эрдэмт буурал Чойдон гуайн захиас адил өсвөр, идэр, ахмад ч бай эх түүхийнхээ өлмий дор сөгдмүү.