Зүрчидийн алтан улс нь 50 орчим сая хүнтэй, 50 орчим түм цэрэгтэй (12 нь морин, 38 нь явган) Сүн, Кидан, Монгол, Солонгос зэрэг вассал улсаар хүрээлэгдсэн хүчирхэг гүрэн байв. Киданы дор байгаад Сүнтэй нийлж унагасан Монгол Алтан улс (1125-1234) 1135-1147 дайны эхэн үе 1162-1189 дайны дараахи үе. Энэ үед Сүн, Кидан улсууд босож Монгол улс хүчирхэгжиж Алтан улс дотоодын самуун ихтэй байжээ. 1208 оноос Чингис Алтан улсад барих алба зогсоов. Алтан улстай байлдах улс төрийн шалтгаан нь
- Алтан улс Татаруудаар дамжуулан Монгол овог аймгийн дунд яс хаясаар ирсэн • Монгол хаадын итгэлийг удаа дараа хөсөрдүүлсэн
- Монголын тусгаар тогтнолыг үл хүлээн зөвшөөрч элчийг хөөсөн
- Жил бүр 1000 лан алт өргөдөг Хар Киданыг Хүчүлүг ноёрхосноос худалдааны зам хаагдсан учраас эдийн засгийн чөлөөт байдлаа хангах
- Өвгөдийн өшөө авах. (Амбагай, Охинбархаг, Есүхэй)
- Хэл соёл нэгт Онгуд, Кидан нарыг зүрчидээс чөлөөлөх
1211-1216 - Чингис хаан дайлсан нь
1217-1223 - Мухулай дайлсан нь
1223-1229 – Бор жанжны стратегийн хориглолт ба Чингисийн сүүлчийн оролдлого
1230-1234 – Өгөдэй хаан дайлсан нь
1211 онд Үнэгэн давааны, 1213 онд Цавчаал боомтын, 1232 онд Саньфиньшань ууланд Алтан улсын тус бүр 10-15 түм цэргийг цохисон нь зүүн фронтын цэрэг улс төрийн байдалд ялалт авчирсан. Кидан, Тангуд (1211 оноос Чингисийн шахалтаар дайнд орсон), Солонгос, Сүн улстай хамтарч чадсан. Алтан улс дотоодын зөрчил их, хөрш орнууддаа харгис ханддаг, морин цэрэг дутмаг, байгалийн саад бэрхшээлдээ хэт эрдсэнээс болж ялагдал хүлээсэн байна.