Алунгуа хатан: Бөртэ чоно эхнэр Гуа Маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараах үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алунгуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алунгуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончир мунхагаас Боржигон овгийнхон үүссэн гэж үздэг. Нууц товчоонд бичсэнээр Алунгуа хатан Бэлгүнүдэй, Бүгүнүдэй, Буха хатаги, Бухати салжи, Бодончар мунхаг хэмээх таван хөвгүүн төрүүлсэн бөгөөд өөрийн хөвгүүдээ багцалсан таван сум мэт эвтэй байвал хэнд ч дийлдэхгүй хэмээн сургасан сургааль нь өнөөдөр ч Монголын түүхэнд мөнхөрсөн хэвээр байгаа юм.
Элэг төрлөө эвдэлдэж бүү дайсагна, хөвгүүд минь
Эх захаа алдаж бүү хуйсгана, хүүхдүүд минь
Энгийн ганц сум шиг эвдэрч бүү ялагд
Эрчит таван сум шиг эвлэж нягтарч ял
Өшлийн өргөс гишгэлж өргөө гэрээ бүү сүйтгэ
Өндөр заяагаа өргөж өлмий дээрээ бат зогс
Ганц ганцаар явбал гарын аясаар хугарна
Олон олноороо зүтгэвэл орчлонгийн оройд хүрнэ

"Монголын нууц товчоо"-нд бичсэнээр Алунгоо бол Чингисийн алтан ургийнхны дээд эмэг эх юм. Тэрбээр монгол аймгийн захирагч байсан Добу мэргэний гэргий юм. Түүний эцэг нь хорь түмдийн ноён Хорилдай мэргэн, Алунгоо Добу мэргэний гэргий байхдаа Бэгүнэтэй, Бэлгүнүтэй гэдэг 2 хөвгүүн төрүүлсэн. Добу мэргэнийг үхсэнээс хойш Буха Хатаги, Бухату-салжи, Бодончар мунхаг гэдэг гурван хүү төрүүлжээ.Алунгоо эх 5 хөвгүүнээ зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нижгээд сум өгч үүнийг хугал гэхэд нь бүгд амархан хугачиж орхив. Бас 5 сумыг нийлүүлж багцлаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдоод хугалж эс чадав. Алунгоо эх:
"Та нар ганц ганцаар салбал нижгээд сум мэт хялбархан дийлэгдэх болно. Эв эеэ нэгтгэвэл тэр багласан сум мэт бөх болж хэнд ч хялбар дийлдэхгүй" гэж сургажээ.
Алунгоо нь нүүр махлаг өргөн, шүд тэгш цагаан, нүд уужим, хамар өчүүхэн өндөр, үс хийгээд бие гоо үзэсгэлэнт, дуу яруу, бие нарийн, тэгш шулуун, биелэг чанар бүрдсэн хэмээн их түүхч хамба Ишбалжир бичиж үлдээжээ. Чандмань-Өндөр сумын нутгаар дамнан урсдаг Аригийн гол бол Алунгоо хатны уугуул нутаг ус гэж манай түүхч эрдэмтэд үздэг. Энэ нутагт Алунгоо хатантай холбоотой хууч яриа, гол усны домог цөөнгүй байдаг. 1992 онд Алунгоо хатанд зориулж, 3м өндөр хөшөөг Аригийн голын өмнө этгээдийн Тарагны овоо гэдэг бяцхан өндөрлөг дээр босгожээ. Хөшөөний эх загварыг зураач, барималч Ц.Цэдэн-иш зохиож, өөрөө урлажээ. Хөшөө сумын төвөөс 12 км зайд байрладаг.

"Үүлэн цэнхэр домог" номны 70 дугаар хуудас.
2 comments
commentsЭнийг уншаад багшдаа шалгуулаад түүх дээрээ 100 авсан баярлалаа🤗🥰😍
Reply😍
Reply