БӨРТЭ ҮЖИН ХАТАН

      

      Бөртэ үжин (1161-1237) нь Их Монгол улсыг үүсгэн байгуулагч Чингис хааны их хатан байжээ. Эцэг нь Хонгирадын Дэй Сэцэн, эх нь Цотан. 1171 оны үед Хиад Боржигины Есүхэй баатарын хүү Тэмүжинтэй (хожим Чингис хаан) сүй тавьсан. Есүхэй баатар Тэмүжин хүүгээ дагуулан Хонгирад аймаг руу бэр гуйхаар явах замд үзэсгэлэн төгөлдөр, ухаан саруул, үг хэл хурц охин тааралдан өөрийн гэрт аваачихад  Дэйсэцэн урд шөнө би цагаан шонхор шувуу нар, сарыг атган гэрийн тооноор авч ирж байна гэж зүүдэлсэн билээ. Харин тэрхүү шонхрын авчирсан зүйл бол та 2 бөлгөө хэмээжээ. Есүхэй болон Тэмүжин  Дэй сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйхад, Дай сэцэн өгүүлрүүн:
- Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч, охин хүний заяа, төрсөн үүдэнд өтлөхгүй тул, охиноо өгье. Чи хөвүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ» хэмээн зөвшөөрчээ.Танай хүү нүүрэндээ галтай нүдэндээ цогтой хүү байна гээд бага балчир Тэмүжинийг үлдээн Дайсэцэнд хандан манай хүү нохойноос их цочимхой болохоор бүү цочоогоорой гээд мордсон гэдэг.


   1180 оны үед Тэмүжинтэй гэрлэсэн боловч удалгүй Мэргид аймаг булаалдан Чилгэр бөхийнд амьдарч байжээ. Буур хээрийн тулалдаанаар Тэмүжин Бөртэг эргүүлэн олж авсан ба энэ үед хөл хүндтэй байсан ба удалгүй ууган хүү Зүчи нь төржээ. Мэргэдтэй байлдсан цагаас хойш Тэмүжин, Жамух нар хамт нутаглаж байтал Жамух Тэмүжинд хандан:

 Ууланд шахаж бууя Адуучинд гэр болтугай Голд шахан бууя Хоньчин хургачин нарт Хоол болтугай 

гэж хэлээд салан нүүхэд Тэмүүжин тэр үгийг үл ойлгон эх Өүлэн, хатан Бөртэ нарт хэлэв. <<Жамуха анд угийн уйддаг гэдэг бөлгөө. Эдүгээ биднээс уйдах цаг нь болсон буй заа. Саяын Жамуха андын хэлсэн үг бидэнд зориулсан үг байхаа, бид бүү бууя, явсан чигээрээ шууд явж Жамухаас салж шөнө турш явъя>> гэжээ. Тэгэхэд Тэмүжин Бөртэ Үжиний саналыг авч, Жамухаас салж хувь хувиа хөөсөн байна. Урваа хөрвөмтгий хүнтэй эвлүүлж, найзлаж нөхөрлөснөөс эртхэн шиг салж хувь хувиа хөөх нь дээр гэж Бөртэ Үжин зөвлөсөн нь оновчтой болсныг хожмын хэрэг явдап харуулж өгсөн юм. 
Бөртэ үжин Зүчиэс гадна Цагадай, Өгөдэй, Тулуй гэсэн хөвгүүдтэй байсан ба зөвхөн түүний хөвгүүд их хааны удам залгамжлах эрхтэй байжээ. Бөртэ үжний хөвгүүд, үр удам нь Монголын Эзэнт гүрэн, Юань улс, Алтан Орд, Цагадайн улс, Ил Хант улсын их хаадууд болсон байна.

       1206 онд ИХ МОНГОЛ улсаа байгуулан Бөртэ үжин хатаныг улсийн их хатан болгон, бурууг шүүж ямар нэгэн зүйлд өөрийн санаа бодлоо илэрхийлэх дархан эрх өгжээ. Ийнхүү Бөртэ хатан Чингис хааны насан туршийн үнэнч хань, төрийн дөрвөн хатны манлай, дотно зөвлөгч нь байв. Монгол улсын тавдугаар үеийн их хаан Хубилай 1265 онд Бөртэ Үжин хатанд «богдын түшээ, гэгээн явдалт хатан» цолыг нэхэмжлэн өргөмжилсөн билээ. Мөн олон эрдэмтэд «Бөртэ хатан бол Чингис хааны гадаад үйлийн гол зөвлөгч, төрийн түшээ мөн» хэмээн үнэлсэн нь байдаг болой.


Цааш нь түгээх

Ойролцоо мэдээлэл

Хуучин
Next Post »